1. Та гамшгаас хамгаалах сургалтад хамрагдаж байсан уу
Гамшгаас хамгаалах сургалт нь төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллагууд болон олон нийтийн хамтын ажиллагааг шаарддаг бөгөөд гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгө, нийгэм эдийн засгийн хохирол бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
2. Та гамшиг, аюулт үзэгдэл гэж юуг хэлдэгийг мэдэх үү?
Гамшгаас хамгаалах тухай хуулинд 4.1.1.“гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг
3. Тухайлбал, гал түймрийн гарсан тухай мэдээллийг ямар дугаарт мэдэгдэхийг мэдэх үү?
Гал түймэр гарсан тохиолдолд 101, гамшиг, осол тохиолдсон бол 105 дугаарт яаралтай мэдэгдэнэ.
4. Та осол гэмтэлд өртсөн тохиолдолд өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадах уу??
Эмнэлгийн анхан шатны тусламж нь осол гэмтэл, гэнэтийн өвчний үед өвчтөний амь насыг аврах, байдал хүндрэхээс сэргийлэх зорилгоор үзүүлдэг эхний шатны тусламж юм. Шаардлагатай бол 103 дугаарт хандаж яаралтай тусламж дуудаарай.
5. Та гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ шалгаж салгадаг уу?
Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслүүдийг зөв зохицуулж, аюулгүй байдлаа хангах нь чухал https://belenbai.mn/fire
6. Би гэртээ хараа хяналтгүйгээр бага насны хүүхдээ үлдээдэггүй.
Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хуульд “Бага насны хүүхдийг (ихэвчлэн 12 нас хүртэлх) хараа хяналтгүй орхихыг хориглодог. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд оруулахгүй байх үүрэг хүлээдэг.
7. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүнтэй амьдардаг бол гамшгаас хэрхэн хамгаалах арга замаа мэддэг уу?
Гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах, тусламж үзүүлэхэд тусгайлан анхаарах шаардлагатай. Энэ нь тэдний онцгой хэрэгцээ, бэрхшээлийг ойлгож, тохирсон дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг.
8. Таны амьдардаг орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээт шаардлагыг хангасан шат, зам, гарцын дуут мэдээлэгчтэй юу?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шат, зам, гарцын дуут мэдээлэгч нь тэдний аюулгүй байдлыг хангахад зориулсан чухал төхөөрөмж юм.
9. Танай гэрт угаар мэдрэгч, галын дохиолол байдаг уу, ажиллаатай эсэх
Утаа мэдрэгч болон галын дохиолол нь гал түймрийг хурдан илрүүлэх, аюулыг анхааруулж амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чухал үүрэгтэй төхөөрөмжүүд юм.
10. Та гал унтраагуул ажиллуулж чадах уу?
Гал унтраагуурын төрөл нь (ABC, CO2, эсвэл нунтаг гэх мэт) тухайн галаас хамааран тохиромжтой эсэхийг шалгах үүсвэрлэн гарч эхэлж байгаа галын үед ашиглана.
Эхлээд аюулгүй зүүг сугалж авч, хошууг галаас ойр байрлуулж, галын эх үүсвэр рүү (голомт руу) чиглүүлнэ. Зүүнээс баруун, эсвэл урдаас хойш хөдөлгөөнтэйгээр шүршинэ. Галын эх үүсвэр рүү анхаарал хандуулан, түймрийг бүрэн унтартал шүршиж ажиллуулна.
11. Танай гэр бүлийн гишүүн хүн бүрд байх үүргэвчтэй юу?
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар захирамжаар хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалтыг баталсан байдаг.
12. Өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөтэй уу?
Өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө гэдэг нь онцгой байдал, гамшиг тохиолдсон үед өрхийн гишүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хангах, хохирол багатай даван туулахад чиглэсэн төлөвлөгөө юм. Энэ төлөвлөгөөг урьдчилан боловсруулснаар та болон таны гэр бүл аливаа эрсдэлийг даван гарах боломжтой болно.
13. Аюулын дараа цугларах талбай, байршлаа мэдэх үү?
Түр цугларах талбай гэдэг нь аливаа онцгой нөхцөл байдал, гамшиг, аюул тулгарах үед хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор урьдчилан тогтоосон, аюулгүй, зохион байгуулалттай газрыг хэлдэг. Эдгээр талбайг ихэвчлэн сургууль, оффис, олон нийтийн газрууд болон томоохон хотуудад тусгайлан зааж өгдөг.